2023 он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортолжээ
Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13.0 мянган тн махыг экспортлохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд 2022 онд 16.1 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний 10.0 мянган тн нь 11-12 дугаар сард гарсан. 2023 он гарсаар 24.2 мянган тн мах экспортод гараад байна.
Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан нэг шийдвэр нь амьд малын экспорт юм.
2022 онд 28503 толгой мал экспортлогдсон бол 2023 он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортлогдсон байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.