Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-08-02
Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл үргэлжилж байна

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан өнөөдрөөс эхлэн /2024.08.01/ хүлээн авч эхэллээ. 

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд хүсэлтийг зөвхөн цахимаар гаргах боломжтой. 

Цахимаар бүртгүүлэхдээ:

  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
  • Онцлох үйлчилгээн дээр “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн хэсэг гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
  • Өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар, дүүргийг хамт сонгоно.
  • Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
  • Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
  • Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ илгээх боломжтой болно.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ” гэсэн тохиолдолд  “ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  • Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх;
  • Хаяг дээрээ түр оршин суугаа иргэн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;
  • Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах;
  • Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ