Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-08-21
  “Айраг фестиваль - 2024”-д дотоодын сав, боодол үйлдвэрлэгчид оролцлоо

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын 14 дүгээр ээлжит чуулганаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргаж, Монгол Улсаас тус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв болсон

Монголчууд олон мянган жилийн турш өвлөн уламжилж, хадгалж ирсэн өв уламжлалаа хадгалах, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Айраг фестиваль - 2024” үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт зохион байгуулав

Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Айраг фестиваль - 2024”-д айраг, сүү, цагаан идээний дотоодын сав суулганы үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа

Тус үзэсгэлэн худалдаанд хүнсний зориулалтын хуванцар болон ган сав үйлдвэрлэгч 4 аж ахуйн нэгж нийт 10 гаруй нэр төрлийн 1600 гаруй бүтээгдэхүүнээр оролцож, 20 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ