Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-08-22
“Хүнсний аюулгүй байдал-2024” эрдэм шинжилгээний бага хурал болно

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой юм.

Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал–Хүнсээр хангагдах эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд зохион байгуулна.

Иймд тус бага хуралд оюутан, эрдэмтэн, судлаачдыг оролцохыг урьж байна. Хурлын илтгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө undariya@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-261962.
 

Доорх холбоосоор бага хурлыг зохион байгуулах удирдамжийг татаж авах боломжтой.

https://drive.google.com/.../10FQ5ugvdRhvynRsc.../view

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ