Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-09-17
Монголд "Chromebook" угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэв

Боловсролын яамны удирдлагууд “Google” болон “Centerm” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, Монголд Хромбүүк /Chromebook/ угсрах үйлдвэр байгуулах төсөлтэй танилцаж, мэдээлэл авлаа.

“Centerm” нь 2000 онд байгуулагдсан, БНХАУ-ын ухаалаг технологи, харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлийн компани юм. Тус компаниас “Google”-тэй хамтран багш болон хүүхэд бүрийг зөөврийн компьютертэй болгох төслийг дэлхийн 90 оронд хэрэгжүүлж байна. Уг төслийг Монгол Улсад ч мөн хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн зардлаар, дотоодын компанитай хамтран Хромбүүк угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэж буйгаа “Google” болон “Centerm” компанийн төлөөллүүд илэрхийлэв.

Үйлдвэр байгуулахаас гадна Хромбүүкийг зээлээр олгож, гурван жилийн баталгаа өгөн, эвдрэл гэмтлийг үйлдвэртээ засварлаж, ажиллах хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх боломжтой гэлээ. Мөн дотоодод угсарснаар санхүүг хэмнэж, бага зардлаар 5-10 дахин их сурагчийг компьютероор хангана гэдгийг онцлов. Төслийн дүнд багшийн ажлын ачаалал буурч, цагийг нь хэмнэхээс гадна 2028 он гэхэд сурагч бүр компьютертэй болох боломжтой гэж үзжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна Хромбүүкүүдэд монгол онцлог бүхий контентыг суулгах шаардлагатайг онцолж, яамны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг судлах болов. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ