Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-09-19
Төрийн өмчийн зургаан их сургуулийн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааг шинэчилнэ

Боловсролын сайд П.Наранбаяр Төрийн өмчийн зургаан их сургуулийн Дундын удирдах зөвлөлийн ажлын албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, тус зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУБИС, МУИС, СУИС, ШУТИС, ХААИС нь дээд боловсролын чанарыг өндөр түвшинд хүргэх, Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, дээд боловсролын байгууллагуудын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2021 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Засгийн газрын 2024 оны тогтоолоор холбогдох яамд, холбоо, их сургуулийн төлөөлөл бүхий Дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, их, дээд сургуулиудын стратеги төлөвлөлтийг сайжруулж, бодлогын судалгаа боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Засгийн газрын бүтэц шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Дундын удирдах зөвлөлд өөрчлөлт оруулахад Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлэхийг ажлын албаныхан хүсэв. Төрийн өмчийн их сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор Дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааны бодлого чиглэлийг шинэчлэх шаардлагатайг Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ