Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-09-20
Италид үерийн гамшгийн аврах ажиллагааны үеэр гал сөнөөгч амиа алджээ

Европт цаг агаарын нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Италид их хэмжээний бороо орсны улмаас 1000 гаруй хүн гэр орноо орхиж, түр хоргодох байранд очжээ.

Хойд хэсгийн Тоскана, Эмилиа-Романья зэрэг хэд хэдэн бүс нутагт аадар бороо орж хүчтэй шуурчээ.

Зарим газарт бороо өнөөдөр хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байгаа юм.

Мягмар гарагт Пуглиа мужид аврах ажиллагааны үеэр гал сөнөөгч амиа алджээ.

ЕХ-ны комиссар "Үерийн гамшигт явдалд бараг хоёр сая хүн өртсөн. Европт үерийн нөхцөл байдал аажмаар буурч зарим хэсэгт цэвэрлэгээний ажил эхэлж байна" гэсэн хэдий ч Эльбийн усны түвшин цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Одер мужууд ч үерийн аюулаас урьдчилан сэргийлж байна.

Австри, Польш, Румын, Чех зэрэг улсад үерийн улмаас 20 гаруй хүн амиа алджээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ