Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-09-26
БНСУ-ын Прокурорын хороо тэргүүн хатагтайг “Dior”-ын цүнх хүлээн авсан хэргээр яллах эсэхийг хянан хэлэлцэв

Өмнөд Солонгос Улсын Дээд Прокурорын газрын мөрдөн шалгах хорооноос Тэргүүн хатагтай Ким Кеон Хиг “Солонгос Америк” гаралтай пастороос тансаг гар цүнх авсан хэргээр яллах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.  

Гадны 15 шинжээчийн бүрэлдэхүүнтэй тус хороо нь Дээд прокурорын газарт хуралдаж, Тэргүүн хатагтайг 2022 онд пастор Чой Жэ Ёнгоос хууль бусаар 3 сая воны (ойролцоогоор 2,248 ам.доллар) үнэ бүхий “Dior”-ын цүнх болон бусад үнэтэй бэлэг авсан хэрэгт холбогдуулан хянан шалгасан ба дөрвөн сарын турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа прокурорын шинжээчдийн баг, тухайн бэлгүүд нь Ерөнхийлөгч Юн Сук Ёлын албан үүрэгтэй холбоогүй гэж дүгнэж, дээрх авлига болон бусад хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

Гэвч Улсын Ерөнхий прокурор Ли Вон Сок уг хэрэгт шударга байдлыг хангах шаардлагатай гэж үзэн, хэргийг дахин мөрдөн байцаалт явуулахаар хяналтын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтыг хариуцаж буй прокурорын баг дараагийн хуралдаанаар гаргасан дүгнэлтийнхээ шалтгааныг тайлбарлах ба мөн хуралд өмгөөлөгчийн зүгээс тэргүүн хатагтайн хамгаалалтын талаар танилцуулахаар төлөвлөгдсөн байна.

“Солонгос Америк” гаралтай пастор шүүх хуралд оролцох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч зөвхөн хянан хэлэлцэж байгаа хэргийн хохирогчид эсвэл сэжигтнүүд л оролцох эрхтэй тул түүнд зохих зөвшөөрөл олгоогүй байна.

Пастор Чой прокурорын газрыг мөрдөн байцаалтын явцад өөрийнх нь мэдүүлгийг сонсолгүйгээр Кимийн талд "нэг талыг баримталсан" шийдвэр гаргалаа гэж зэмлэн, прокурорын газрын өмнө хэвлэлийн бага хурал хийж, “Эдгээр бэлгүүдийг Тэргүүн хатагтайд захиргааны хувьд өөртөө давуу байдал олж авах, эсвэл ийм давуу тал хүсэх зуучлалыг баталгаажуулах зорилгоор өгсөн” гэж мэдэгджээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ