Цаг агаар
Валютын ханш
НАМ
2023-04-20
 Улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнадаг болно

Улс төрийн намуудын тухай хуульд  18  жилийн дараа өөрчлөлт орж УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ.. Хуулийн төсөлд улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнадаг шалгуулдаг, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, нийт сонгогчийн 2 хувийн санал авсан тохиолдолд намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгууртай болж, хатуу гишүүнчлэлгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ хуулийн төсөлд товлосон хугацаандаа хурлаа хийдэггүй, сүүлийн хоёр удаагийн сонгуульд оролцоогүй намыг татан буулгах асуудал хөндөгдөж байна.

 Энэ хуулийн төсөлд улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэх  асуудлыг

Ард түмнийг төлөөлөх чадвартай, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ёс зүйтэй,  нэр дэвшигчийг намууд нэр дэвшүүлэх нь чухал байгааг судлаачид онцолдог ч, намдаа их хэмжээний хандив нэртэй хахууль өгч нэр дэвших эрхээ авдаг нь нууц биш.

Улс төрийн намуудын тухай хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан бол хоёр дахь удаагаа УИХ-ын нэгдсэн чуулганаар төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ