Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-10-02
Дэлхийн хүн ам хөгширч байна

Дэлхийн хүн ам хөгширч байна. Үүнтэй зэрэгцэн 1950 оноос хойш дэлхийн бүх бүс нутагт дундаж наслалт мөн уртсаж байна. Хүн амын тоо, насны бүтэц нь хүн ам зүйн гурван хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Энэ нь төрөлт, нас баралт болон шилжилт хөдөлгөөн.

2021 оны байдлаар, дэлхий дахинд 65 болон түүнээс дээш насны 761 сая хүн амьдарч байсан бол 2050 он гэхэд 1.6 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол бий.

Ингэснээр дэлхийн хүн амд өндөр настнуудын эзлэх хувь 10 хувиас 17 хувь болж нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ зууны сүүлээр өндөр настнуудын тоо 2.5 тэрбумд хүрнэ. Дэлхийн хэмжээнд 80 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо 65 болон түүнээс дээш настнуудаас илүү эрчимтэй өсөж байна. 2050 он гэхэд 80 болон түүнээс дээш насныхны тоо 459 саяд хүрнэ. 2021 оны байдлаар тэдний тоо 155 сая байжээ.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү урт насалдаг. 2021 оны байдлаар эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 5.4 жилээр удаан амьдарч, 65 болон түүнээс дээш насны хүн амын 56 хувийг эзэлж байв. 80 болон түүнээс дээш настнуудын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 62 байдаг аж.

2050 он гэхэд эмэгтэйчүүд мөн л 65 болон түүнээс дээш настнуудын 54 хувийг эзлэх төлөвтэй байна. Түүнчлэн 2050 он гэхэд хөдөлмөрийн чадвартай ахмадуудын /55-64 нас/ тоо 1.075 тэрбум, 2100 он гэхэд 1.218 тэрбумд хүрнэ.

Хөгжиж буй орнуудад ахмадуудын тоо эрчимтэй өсөх хандлагатай байна.

Ази нь хамгийн олон өндөр настантай бүс нутаг болох бол Африкт бүх насны хүн харилцан тэнцвэртэй өснө гэж тооцоолж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ