Гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна.
Бусад мэдээ
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Мэдээ
“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” хурал болж байна
Мэдээ
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.