”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Иймд иргэд та бүхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
-Үнс нурмыг битүү тагтай саванд хийх
-Тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх
-Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
-Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
-Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгээрэй.
Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.