Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-10-14
Асфальтбетон хольц үйлдвэрлэх боломжгүйн улмаас зам засвар хойшлов

Асфальтбетон үйлдвэрт гэмтэл үүсэн асфальтбетон хольц үйлдвэрлэх боломжгүй болсон тул 2 байршилд зам засварын ажил хойшлогдож байна.

Тодруулбал, Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам хүртэлх авто замын ажил 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд засварлахаар хугацааг хойшлуулсан.

Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх Урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 3 дугаар хэсгийн засварын ажил тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ