Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-10-15
АҮЭБЯ-ны ТНБД С.Жавхланбаатар “China Mining 2024”-т илтгэл хэлэлцүүллээ

“China Mining 2024” үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн оролцож “Монголын уул уурхай” салбар хуралдааныг зохион байгуулав. Тус үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Төрөөс аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, Монголын Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж итгэл хэлэлцүүлэв.

Хуралдааны үеэр БНХАУ-ын Байгалийн нөөцийн сайд, Хятадын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч, мөн манай улсын эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын төлөөллүүдтэй тусгайлан уулзаж, цаашид аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

“China Mining” үзэсгэлэн, арга хэмжээ нь 1999 оноос хойш 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй геологийн судалгаа, хайгуул, ашиглалт, техник технологийн хөрөнгө оруулалтыг хамарсан дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, төр, хувийн хэвшлийг оролцоог хангасан эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ юм.

Тус арга хэмжээнд 70 гаруй улсын 500 гаруй компани, 1000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Энэхүү үзэсгэлэн, арга хэмжээгээр дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хөгжлийн боломжуудыг эрэлхийлсэн форумууд зохион байгуулагддагаараа онцлог юм. Энэ удаагийн арга хэмжээ нь ногоон эдийн засаг ба инновац, дотоод, гадаадын геологийн хайгуулын шинэ нээлтүүд, судалгаа, аж үйлдвэржилтийн бодлого руу чиглэж байгааг дурдахад таатай байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ