Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2021-05-21
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэллээ

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс /2021.05.21/ эхлэн Төрийн банкны ахмадуудын тэтгэвэр авдаг данс руу шилжүүлж эхэллээ. Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй байсан нийт 216 мянган иргэнд 216.2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг “Эрдэнэс силвер ресурс” компани Салхитын мөнгөний ордын баялгийг олборлон төвлөрүүлсэн. 
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн юм. 

 Харин зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгосон нь одоо мөнгөжиж, ахмадуудын дансанд шилжиж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ