Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-10-21
Өнгөрсөн шөнө хотын гудамж, замд 425 тонн давс, 83 тонн бодис цацжээ

Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм.

Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү давс, бодисуудыг цацаж ажиллалаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороог байршуулсан. Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, хажууд байршуулсан. Энэ бэлтгэлийг цас орохоос 7 хоногийн өмнөөс хийсэн. Тийм болохоор жолоочид халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” хэмээлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ