Хятад улс 2035 он гэхэд сарны сансрын станц барихаар төлөвлөж байна
Хятад улс 2024-2050 онд сансрын хөтөлбөр, тэр дундаа сарны сансрын станц байгуулах, амьдрах боломжтой гаригуудыг хайх төлөвлөгөөгөө танилцууллаа.
Хятадын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Дин Чибиао “Сарны станцыг үе шаттайгаар 2028-2035 он хүртэл барьж дуусгана. Энэ станц нь нарны аймаг болон бусад гаригуудыг судлах гол төв болно. Улмаар хүн амьдрах боломжтой гаригуудыг хайж олох, орчлон ертөнцийн үүсэл гэх мэт сансар огторгуйн нууцыг илрүүлэхэд чиглэнэ. 2050 он гэхэд Хятад улс сансрын шинжлэх ухаанд тэргүүлж, дэлхий болон сансар огторгуйн талаарх хүн төрөлхтний ойлголтыг өргөжүүлэхээр зорьж байна” гэжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.