Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-10-23
Оршин суух зөвшөөрлийн хасалт хэрхэн хийх вэ

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн, тохиолдолд оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийлгэнэ.

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдагч иргэний Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүрэг хүлээнэ.

Оршин суух зөвшөөрлийг хасалт хийсэн, хасалт хийхээс татгалзсан тохиолдолд ходбогдох хариу мэдэгдэнэ.

Оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэсэн тохиолдолд Монгол Улсын хилийн боомтоор зорчихдоо хилийн боомт дээр ГИХГ-ын албан хаагчид оршин суух үнэмлэхээ хураалгаж , паспорт дээр тэмдэглэгээ хийлгэж хилээр зорчино.

Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ. Гадаадын иргэн нь энэ хугацаанд багтаж Монгол Улсаас гарна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ