Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-10-29
Нийгмийн хамгааллын цахим шилжилт болон хиймэл оюун ухааны туршлагаас судаллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт их өгөгдөлд суурилсан мэдээлэл, статистикийн нэгдсэн сантай болохоор ажиллаж байна.

Энэ хүрээнд яамны ажлын хэсэг БНСУ-д нийгмийн хамгааллын цахим шилжилт, хиймэл оюун ухааны хэлэлцүүлэгт оролцлоо.

БНСУ, БНХАУ, Япон, Монгол Улсын төлөөлөгчид оролцсон тус хэлэлцүүлгээр хиймэл оюун ухаанд суурилсан нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах талаар онцлон хэлэлцлээ.

Мөн иргэдийнхээ хэрэгцээнд суурилсан үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээгээ хялбар, шуурхай хүргэх сайн туршлагаас Монгол Улсдаа нэвтрүүлнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ