Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-10-30
Хавайн аралд 14.5 см орчим зузаан цас оржээ

Хавайн арлын Хонолулуд төвтэй Үндэсний цаг уурын албанаас агаарын даралт огцом буурч, уулархаг нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон гэж мэдээллээ.

Тус хот нь далайн түвшнээс 13.803 фет буюу 4207.16 метрийн өндөрт байрлах нам дор газар буюу цас орох нь маш ховор үзэгдэл юм.

Цаг агаарын байгууллагын мэдээллээр нь 14.5 см зузаан цас орсон байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ч цас, бороо холилдож орох төлөвтэй байгаа аж.

Тиймээс аялагчдад үзэгдэх орчин хязгаарлагдах бусад төрлийн хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсаар байна.

Хавайн арлуудын цаг агаар маш тогтвортой бөгөөд жилийн туршид температур бага зэрэг хэлбэлздэг. Хавай хоёр улиралтай. Зуны улирал нь 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл, өвлийн улирал 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг байна.

Зуны улирлын өдрийн дундаж температур 85 ° F (29.4 ° C), өвлийн дундаж температур 78 ° F (25.6 ° C) байдаг.  Тус аралд их хэмжээний цас орсон нь цаг агаарын ховор үзэгдэл юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ