Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-10-31
Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалтын бүртгэл явагдаж байна

"Хариуцлагатай уул уурхай" бүсийн чуулга уулзалт говийн бүс буюу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирэх 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд болно.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хамтран уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү чуулга, уулзалтад говийн бүсэд хамаарагдах Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршино. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ