Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-11-01
“Аичи-Нагоя 2026” Азийн наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэлжээ

Япон Улсын Аичи муж болон Нагоя хотноо 2026 оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Азийн зуны спортын XX дугаар наадам зохиогдоно. 

"Аичи-Нагоя 2026" Азийн наадамд ажиллах сайн дурын ажилтны бүртгэл эхэлснийг Зохион байгуулах хорооноос мэдээлэв.

Бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрүүдэд 3 сарын турш үргэлжлэх бөгөөд оролцогч 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх шаардлагатай.

Сайн дурын ажилтнууд Азийн наадам өрнөх хугацаанд тэмцээн зохиогдох газрууд, медиа төв зэрэг байршилд 10 хоногийн турш өдөрт 8 цаг ажиллаж олимпизмын их үйлсэд хувь нэмрээ оруулах юм.

Азийн наадамд сайн дурын ажилтнаар оролцсоноор олон талт сургалт, хөтөлбөрт хамрагдаж өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ