Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2021-05-21
М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага СЕХ-нд хүргүүллээ

УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой маргаантай асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг түр хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн тухай АН-ын дарга М.Тулгат өнөөдөр мэдээлэв. 

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй талаар жишээ, баримт байгааг АН-ын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Ингэхдээ, санал тоолох төхөөрөмжийн програмд нөлөөлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тодорхой хүмүүсийг ялуулах үйлдэл гарсан талаар  зургаан сарын туршид хуулийн байгууллага шалгаж байсан ч хохирогчгүй хэрэг гэх үндэслэлээр хэргийг хаасан. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах нь зохимжгүй гэдгийг АН-ын дарга М.Тулгат мэдээллийн үеэр тодотгов.

Тэрээр мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор 2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд нэр дэвшин хохирсон улс төрийн намын төлөөлөлтэй онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэтэл, ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд албан ёсоор шаардлага хүргүүлж байгааг онцолсон юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ