Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-04-25
Зүүн Азийн ҮОХ-дын төлөөлөгчид олимпик хауст зочлов

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагч нарын хурал нийслэл хотноо хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна.

Хурлын дараа Зүүн Азийн Үндэсний олимпын хороодын төлөөлөгчид Олимпик хауст зочлон ажил хэргийн яриа өрнүүлж, Олимпын музей үзэж сонирхлоо.

Зочдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар хүлээн авч уулзан, Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд спорт, олимпизмыг хөгжүүлэх талаар санал солилцов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ