Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2023-04-25
Нислэгийн тийз борлуулалтын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийв

"Монголд зочлох жил 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд нислэгийн тийз борлуулалтын аж ахуйн нэгжийн төлөөллийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзав. Монгол Улсад нийт 19 билет борлуулалтын /касс/ байгууллага байдаг ба олон Улсын 21 авиа компанийн нислэгийн билетийг борлуулдаг байна.

Өнгөрсөн жилүүдэд 2018 онд 521 тэрбум төгрөг буюу 219 сая ам долларын билет борлуулсан нь хамгийн өндөр ашиг олсон жил байсан бол ковидын өмнөх жил буюу 2019 онд 500 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байв.

"Welcome to Mongolia" арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах, байнгын мэдээлэл солилцох, цаашдын үйл ажиллагааг нэгтгэх асуудалд санал нэгдэв. Мөн 5 дугаар сарын 7-9-нд Монгол Улсад болох Монгол - Солонгосын тур операторуудын нэгдсэн уулзалтад оролцохыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ урилаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ