Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-11-15
Дорнод аймагт бага сургууль, дотуур байрын барилгууд ашиглалтад орно

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ерөнхий боловсролын сургуулийн 150 хүүхдийн ортой дотуур байр, Баяндун суманд 160 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилга ашиглалтад орно.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Боловсролын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөлтэй хамтран сумдад ажиллаж эхэллээ.

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун суманд ажилласан.

Цагаан-Овоо суманд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын барилгын ажлын явцтай танилцаж гүйцэтгэгч “Өндөр баганат” ХХК-д үүрэг даалгавар өгч, ажлын явцыг түргэсгэх, гүйцэтгэлд гарсан алдаа зөрчлийг арилгаж, энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өглөө.

Баян-Уул суманд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн дотуур байрын барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй, технолгийн зогсолт хийсэн байна. Барилга угсралтын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч “Дорнын оч” ХХК-д үүрэг даалгавар өгч, барилгыг 2025 оны 7 дугаар сард ашиглалтад оруулах чиглэл өглөө.

Баяндун суманд баригдаж буй 160 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажлын явцтай танилцаж гүйцэтгэгч “Дуутын нуруу” ХХК-д үүрэг даалгавар өгч, ажлын явцыг түргэсгэх, гүйцэтгэлд гарсан алдаа зөрчлийг арилгаж, энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өглөө. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ