Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-04-26
Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн зөвлөл байгууллаа

Засгийн газрын “Шинэ сэтгэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын хамаарах асуудлаар чиглэл гарган аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөлтэй 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт эртэч уулзалт хийж заншсан. Энэ удаад Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, ойн нөхөрлөл, холбоод, мод тарих сонирхолтой иргэд зэрэг 50 гаруй хүнийг хүлээн авч нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, уулзав.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон даяр үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагаас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх, эхлүүлсэн ажлыг үр дүнд хүргэх тодорхой шийдэл гаргахад хувийн хэвшил, салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй. Тулгамдаж байгаа олон асуудлууд байгаа. Иймд тодорхой үр дүн гаргаж, шуурхай ажиллахын тулд мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллахад нээлттэй гэдгээ БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийлээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дэргэдэх мэргэжлийн зөвлөлийг бүрдүүлж, ажлын хэсгийг Байгаль орчны Дэд сайд М.Ганбаатар ахлан ажиллахаар тогтлоо.

Уулзалтад оролцогчдын зүгээс мод тарих тухай олонтой ярьж байгаа ч холбогдох хууль тогтоомжуудад тусгасан зүйл хангалтгүй байгаа. Тухайлбал “хотын ойн тухай” хуульд тодорхой тусгах шаардлагатай. Одоо хэрэгжиж байгаа зохицуулалт нь барилгын талбайн 30 хувь нь ногоон байгууламж байх гэх мэтчилэн хэдхэн зүйл заалтаар дурдсан байдаг нь хангалтгүй гэдгийг тодотгов. Мөн тарихаас илүүтэй арчилж ургуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чухал. Тэрбум мод тарих ажлын хүрээнд нүүрсхүчлийн хийн тооцооллыг хийж карбон кредит тооцуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа онцлоод мэргэжлийн зөвлөлийн ажлын хэсэг эдгээр болон бусад асуудлаар дэлгэрүүлэн хэлэлцэж шийдэл гарган ажиллахаа болов.

Өнөөдрийн уулзалтад Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь зэрэг аймгуудад ойн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл зорин ирж оролцсон бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч, иргэн аж ахуй нэгж, ойн нөхөрлөл, иргэдтэй шинэ санал, тодорхой шийдлүүд гаргахад хамтран ажиллахад нээлттэй гэдгийг салбарын сайд онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ