Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
Уржигдар 13 цаг 36 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15.3 мянга нь хөдөлмөр эрхэлдэг

Өнөөдөр манай улсад 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 15.3 мянга нь л хөдөлмөр эрхэлдэг.

Хөдөлмөрийн тухай хуулинд 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт бий.

Аж ахуйн нэгж бүр энэ хуулиа хэрэгжүүлбэл хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа 70-80 мянган иргэнийг ажлын байртай, эдийн засаг, нийгмийн баталгаатай болгох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн нас, бэрхшээлийнх нь онцлогт тохирсон, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зэргээр асуудлаа цогцоор нь харсан нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байна.

Мөн тэднийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болоход нь бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ