Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-29
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалт зохион байгууллаа

Хуульзүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.11.29) зохион байгууллаа.

Сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, сэтгэл зүйч, эмч нар хамрагдлаа.

Чадавхжуулах сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу, Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн эрхлэгч Д.Золзаяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Е.Гүлжанат нар удирдан явуулав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ