Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-12-13
МҮОНРТ, Хайлааст орчмоор агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна.

Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар МҮОНРТ, Хайлааст орчмоор агаарын бохирдол хамгийн их буюу 203-239 зааж байгаа бол, Толгойт, Баруун 4 зам, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол, Дамбадаржаа, Шархад, Налайх орчмоор агаарын бохирдол бага буюу 103-199 гэж заажээ.

Харин Мишээл экспо, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Богд хааны ордон музей, Яармаг орчимд агаарын бохирдол хэвийн буюу 59-76 гэж зааж байгаа бол Нисэх, 5 буудал, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар хэвийн буюу 31-48 гэж байна.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ