Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-12-18
“Хүчит шонхор”, “Хархорин” худалдааны төвүүдэд шалгалт хийлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэл, үүргийн дагуу өчигдөр Стандарт, хэмжил зүйн газраас “Хүчит шонхор” болон “Хархорин” худалдааны төвүүдэд Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран хяналт шалгалт үргэлжлэн хийлээ.

Стандарт, хэмжил зүйн газраас махны худалдаанд ашиглагдаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт шалгахад өнөөдрийн байдлаар 200 гаруй жин хэмжүүрт хяналт хийхэд 20 орчим жингийн лац хөндсөн, баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн. Уг зөрчлийг арилгах арга хэмжээ үргэлжилж байна.

Харин жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл шалгахад зургаан нэр төрөлд явуулын лабораториор шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч, шинжилсэн шинжилгээний хариу 72 цагт гарна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ