Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-12-19
Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлахаа мэдэгдэв

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг зодог тайлахаа мэдэгдэв.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Бахрейны Манама хотод болсон ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ.

М.Анхцэцэг “Сая болж өнгөрсөн ДАШТ бол миний сүүлчийн тэмцээн байлаа. Би 17 жил хүндийг өргөлтийн спортоор хичээллэлээ. Энэ хугацаанд маш их хөдөлмөр, мөн олон зүйлийг золиосолсон. Одоо эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдэж байсан болохоор сүүлийн олимп, сүүлийн ДАШТ ихээхэн онцлогтой. Заавал медаль авах ёстой гэж зүтгэсэн. Өөрт ирсэн мэдрэмжүүд маань өөр байсан.

Зарим зүйлд сэтгэл хоргодоод, тэмцээнийхээ заалнаас явмааргүй санагдах мэдрэмж ч их байлаа. Өнөөдөр надад тохой, бугуй, өвдөг, мөр, шагай, нуруу гээд бэртэж үзээгүй нэг ч үе байхгүй. 17 жил тасралтгүй үзлээ. Өөрийнхөө хувьд харамсахааргүй, сайхан амжилтууд гаргасан гэж бодож байна" гэж ярьжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ