Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-01-09
"Хот айл" судалгааг хүлээлгэн өглөө

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монгол Улсын Засгийн газрын мал аж ахуйн салбарын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Хот айл" cудалгааны ажлыг 2022-2024 онд гүйцэтгэн, "Шинэ хоршоо" үндэсний хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө.

Энэхүү судалгааны ажлыг практикт нэвтрүүлснээр малын зүй бус хорогдол буурч, малаас гарах ашиг шим нэмэгдэж, малчин өрхийн орлого сайжирч улмаар эдийн засгийн хувьд тогтворжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой юм.

Судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Ж.Амгалан танилцуулж, цаашид практикт үргэлжлүүлэн нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, “Хот айл” судалгааны ажил нь Онцгой байдлын байгууллагын 2024 оны шилдэг судалгааны ажлаар шалгарсан юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ