Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-05-02
Эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар эхэллээ

МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар Олимпик хауст болов. Энэ удаагийн сургалтад олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 30 гаруй тамирчин хамрагдлаа.  

Тамирчин бүсгүйчүүд Тэгш боломж-Тэгш хариуцлага сэдвийн хүрээнд спортын салбарт эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, манлайлал үзүүлэх тал дээр цаашид анхаарч хамтран ажиллах талаар хэлэлцэж байгаа юм.

Семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд МҮОХ-ноос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.

Семинарын эхэнд Жендэрийн тэгш байдлын комиссын үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан бол Спорт дахь жендэрийн тэгш байдал, Жендэрийн мэдрэмжтэй бодлого сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалт-семинараар хүний их эмч Б.Санчир “Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, Гэмтлийн дараах сэргээн засал” сэдвээр сургалт орно.

Мөн хоолзүйч С.Хулангаа “Өндөр зэрэглэлийн тамирчдын хоол, шим тэжээл” сэдвээр илтгэл тавихаас гадна Тамирчны карьерийн шилжилт сэдвийн хүрээнд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, С.Батцэцэг нар чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Үндсэн арга хэмжээний дараа оролцогчид бадминтоны нөхөрсөг тэмцээнээр өрсөлдсөнөөр өндөрлөсөн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ