Сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55 хувьтай байна
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55 хувьтай байна.
Нийт үзлэгт хамрагдсан 29,938 хүүхдээс 78.6 хувь нь шүд цоорох өвчинтэй, 85.2 хувь нь шүдээ хангалттай сайн угааж чадахгүй байгаа үзүүлэлттэй байна.
Хүүхдийн шүд амны хөндийн өвчлөл нь амьдралын чанар, биеийн эрхтэн тогтолцоо, өсөлт-хөгжил, сурлагад сөргөөр нөлөөлж олон төрлийн өвчин үүсгэх шалтгаан болдог. Энэ насанд хүүхдийн байнгын шүд ургаж эхэлдэг бөгөөд сүүн шүднүүд нь байнгын шүдээр солигдож холимог зуулт үүсдэг ба байнгын шүдний эрдэсжилт гүйцээгүй байдаг тул шүд цоорох өвчинд өртөмтгий байдаг.
Анхаарах зүйлс
- Хүүхдийн шүдийг өдөрт 2-3 удаа сайтар угааж, утсаар цэвэрлэх.
- Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ, хоол хоорондын амттаны тоог хязгаарлах
- Шүдний эмчид улирал тутамд үзүүлэх
- Хүүхдэд шүдний эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлнэ.
Бусад мэдээ

Улаанбурхан 688 бүртгэгдсэнээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Мэдээ

Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачилгыг эрчимжүүлэх ажлыг Хан-Уул дүүргээс эхлүүллээ
Мэдээ

Дарханд 6 настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгт 2300 хүүхэд хамрагдана
Мэдээ

Улаанбурхан өвчин туссан 158 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.