Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-01-30
Ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлнэ

Боловсролын ерөнхий газар нь Монгол Улсын Боловсролын яамыг төлөөлж 2024 оны  долоодугаар сарын 31-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Тюринген мужийн Эрфуртын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ФАВ Сервис-Ашгийн бус ХХК, мөн “ХӨГЖИЛ”-Мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд 2024-2025 оны хичээлийн жилд хэв шинж, байршил, хүүхдийн тоо зэргийг харгалзан ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн баг 2 аймаг, нийслэлийн нийт 20 сургуулийн 11 ба 12 дугаар ангийн 7000 гаруй суралцагчид хүрч ажиллаж байна. Тус төслийн хүрээнд Монгол улсын өөрийн онцлог, мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал зэргийг харгалзан үзэж хүүхэд залуучуудад ажил мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсролын хосмог сургалтыг хөгжүүлэх зорилготойгоор туршилт судалгааны ажил хамтран гүйцэтгэх юм.

Төслийн эхлэлийн тайлангаас харахад төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, илүү сайн үр дүнд хүрэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд “Мэргэжлийн зөвлөлдөх баг”-ийг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Мэргэжлийн зөвлөлдөх багийн уулзалт болж, цаашдын үйл ажиллагаа, төлөвлөлтөө хэлэлцлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ