Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-02-03
Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ

Цэцэрлэгийн багш, багшийн туслахад ажлын тав хүртэл хоногийн хугацаанд зайнаас, эсвэл гэрээсээ ажиллах болон цалинтай чөлөө олгохоор Боловсролын сайд 2024 онд шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2025 оны нэгдүгээр сард цэцэрлэгийн багш, багшийн туслахын 67.9 хувь нь зайнаас, эсхүл гэрээсээ ажилласан, цалинтай чөлөө авсан байна.

Багахангай дүүргийн багш нар энэ боломжийг 100 хувь, Баянголынхон 95,5 хувь, аймгуудаас Говьсүмбэр аймаг 98,1 хувь, Архангай аймаг 96,2 хувь нь ашиглажээ.

Нийт 1621 багш зайнаас эсхүл гэрээсээ ажиллах гэрээ байгуулж, цахимаар ажилласан бол 500 багш ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн байна.

Багш нарын 3938 нь цалинтай чөлөөтэй байх хугацаандаа үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол 7245 нь сургалт, үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, хэрэглэгдэхүүн, сургалтын материал бэлтгэжээ.

Цэцэрлэгүүд дотоод журам, хамтын хэлэлцээртээ тулгуурлан багш бус ажилчдыг мөн зайнаас эсхүл гэрээсээ ажиллуулах болон цалинтай чөлөө олгох зохицуулалтад хамруулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын тухайд суралцагчдын I улирлын амралтаар багш нарын 58.9  хувь нь ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн, 3 хувь нь цалинтай чөлөө авсан, 9,1 хувь нь цахимаар ажилласан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ