Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-02-06
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг туршжээ

СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн гарын авлага, дасгал ажлын дэвтрийг туршин хэрэгжүүлж буй нийслэлийн 110-р цэцэрлэг, 275-р цэцэрлэгийн үйл ажиллагааны явцтай танилцжээ.

Боловсролын яамны СӨБХ-ийн дарга, шинжээч, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн СӨБ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, Боловсролын үнэлгээний төвийн СӨБ хариуцсан мэргэжилтэн, Боловсролын ерөнхий газрын СӨБ хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, туршилтын явцтай танилцаж, зөвлөн туслах, сайжруулах арга замаа тодорхойлох чиглэлээр хамтран ажилласан байна.  

Туршилтын явцтай танилцахдаа хөтөлбөрийн шинэчлэл, багшийн гарын авлага, дасгал ажлын дэвтрийн боловсруулалт, хэрэгжилтийн байдал, туршин хэрэгжүүлж буй багш, удирдах ажилтны ойлголттой, санал хүсэлт, хүүхдэд гарч буй үр дүн, хэрэгжүүлж буй сайн туршлага, туршилтын явцад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэж буй арга замуудад дүгнэлт хийж дэмжлэг үзүүлэх, багшаа сонсох, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн 18 цэцэрлэгт Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байгаа аж.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ