Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2025-02-18
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан өгүүлэмжтэй уг халдварын сэжигтэй 1 тохиолдлыг тусгаарлан, оношлогоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.
Дэлхий дахинд 2025 оны 1 дүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.
Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумийн эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ