Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-02-20
Англи хэлний “Pearson” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ

2024-2025 оны хичээлийн жилд “Pearson хөтөлбөр”-ийг төрийн өмчийн ерөнхий боловсролын 104 сургуулийн 3, 4 дүгээр ангид туршин хэрэгжүүлж байна.

Эдгээр сургуулиудын 37 сургууль нь Улаанбаатар хотод, үлдсэн 67 сургууль нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

"Pearson" хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон нийслэл, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, “Pearson” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна. 

Ажлын хэсэг сургууль нэг бүрд хүрч ажиллан, сургуулийн удирдлага, англи хэлний багш нарт зөвлөн туслах, хөтөлбөр хэрэгжилтийн явцыг бодитой үнэлэх, тандалт хийн ажиллаж байна. Энэ хүрээнд:

  • Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, дүгнэх
  • Ангиудын техник, төхөөрөмжтэй танилцах, үнэлэх
  • Багш нарын сурах бичиг, платформ ашиглан хичээл зохион байгуулж байгаатай танилцах
  • Сурагчдын сурах бичиг, платформыг хэрхэн ашиглаж байгаатай танилцах

Сургууль, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад тулгарч буй асуудлыг илрүүлэх түүнийг шийдвэрлэхэд зөвлөн туслах, сайн туршлагыг түгээх зэргээр ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ