Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-02-25
Өмнөд Солонгост хурдны замын дээгүүр барьж байсан гүүр нурж, 4 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр барьж байсан гүүрийн 164 фут (50 метр) урттай таван тулгуур өнөөдөр дараалан нурсны улмаас 4 ажилтан амиа алдаж, 6 хүн хүнд бэртсэн гэж "Ёнхап" агентлаг мэдээллээ.

Тодруулбал, орон нутгийн цагаар 09:50 цагийн орчимд Сөүлээс 85 километр зайд орших Чонан хотын ойролцоо энэ хэрэг болсон байна.

Тухайн үед хурдны замын хэсгүүдийг холбох гүүрийн барилгын ажил явагдаж байсан бөгөөд нурангийн үеэр кран ашиглан тулгуур багануудын дээгүүр хавтангуудыг холбох ажлыг хийж байжээ.

Онцгой байдлын аврах багийнхан нуранги дороос хохирогчдыг хайж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 92 нэгж техник, 170 орчим аврагчийг дайчлан ажиллуулж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ