Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2025-02-27
“Level-UP” хөтөлбөр нийслэлд нээлтээ хийв

Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монгол банк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран эхлүүлсэн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөр нийслэлд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрийн сургагч нийслэлийн 75 багш, хөтөлбөрт хамрагдах 1200 гаруй сурагчдын төлөөлөл оролцов.

"Level Up" хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 75 багш нарыг чадавхжуулан, бэлтгээд байгаа ба 06 дугаар сар хүртэл 2790 гаруй сурагчийг хамруулна. Үүн дээр мөн Говь-Алтай, Ховд, Булган, Эрдэнэт, Увс, Завхан аймгийн 74 багш, 2210 сурагчид нэмэгдэх ба нийт 5000 гаруй сурагчид хүрч ажиллахаар зорьж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцов.

Нээлтэд оролцсон сурагчид санхүүгийн мэдлэгээ уралдуулж өрсөлдсөн юм. Тэргүүн болон дэд байранд шалгарсан 2 сурагчид 500,000 төгрөг, гутгаар байранд байранд шалгарсан сурагчид 300,000 төгрөгийн хадгаламж байршуулах эрхийн бичиг гардуулснаас гадна 30 сурагчид Хадгаламжийн даатгалын корпорацаас 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, 20 сурагчид Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаанд хөрөнгө оруулах 50,000 төгрөгийн эрхийн бичиг, Голомт банкнаас 5 сурагчийг Колор картын эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ