Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIII зөвлөлдөх уулзалт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.