Мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Чандмань-Өндөр сум, Ренчинлхүмбэ, Ханх, Цагааннуур зэрэг сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зам товчлох зорилгоор хөдөлгөөн үйлдэх зөрчил их гарч байна.
Чандмань-Өндөр сумын чиглэлд "Доншгийн ам" гэдэг газар эргээсээ 400 м-т, 2.5 м өргөн "хар хил", Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын чиглэлд хар усны "Цагаан хил" гарсан байгаа тул ард иргэд, зорчигч та бүхэн зам товчлох, цаг хугацаа хэмнэх зорилготой мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, баталгаат зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.