Хээрийн түймэрт 7500 га талбай өртжээ
Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар өчигдөр 14:00 цагт бүртгэгдлээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 20:40 цагт бүрэн унтраажээ.
Хээрийн түймэрт 7500 га талбай өртөж шатсан бөгөөд тухайн түймэр нь иргэд хог шатааж байгаад гал алдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн түймрийн аюултай үе буюу хуурайшилт өндөртэй хаврын өдрүүдэд халуун цогтой үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийж, хог шатаах болон ил гал гаргахгүй байх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.