Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2025-02-25
Чойбалсан хотод бохир ус цэвэрлэх байгууламж барина

Дорнод аймгийн Чойбалсан хотын хоногт 10.000 м3 хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил энэ онд эхэлнэ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг болон төслийн нэгж, холбогдох байгууллагуудын бэлтгэл ажлыг хангуулах, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, төсөл хэрэгжих талбай, цахилгаан, шугамын ажлуудыг гүйцэтгэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод Бохир ус цэвэрлэх, бохир ус хүлээн авах 10000м3/хоног хүчин чадалтай AO технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болох юм.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ