Хиймэл хөрс, ялангуяа хүйтэн цаг уурын нөхцөлд хүлэмжийн хийг маш идэвхтэй “шингээх” боломжтойг Оросын эрдэмтэд тогтоожээ.
Нүүрсхүчлийн хий, азотын давхар ислийг Арктикийн нөхцөлд ердийн хөрснөөс хоёр дахин их шингээдэг тусгай хольцыг мэргэжилтнүүд бүтээсэн байна.
Оросын шинжлэх ухааны сангаас тэтгэлэг хүртсэн энэ ажлын үр дүн ШУ-ны "Catena" сэтгүүлд нийтлэгджээ.
Хиймэл хөрсний хольц, байгалийн хөрстэй адилаар дэлхийн гадаргад “ноосон малгай” болж тогтсон нүүрсхүчлийн хийг шингээж бас ялгаруулж байдаг микробуудыг амьсгалуулдаг байна.
Харин нүүрсхүчлийн хийг шингээх, бас ялгаруулах эрчим нь хөрсний найрлагаас шууд хамаардаг байна.
14 сар үргэлжилсэн туршилтдаа үндэслэн мэргэжилтнүүд хиймэл хөрсний ургамлуудын нүүрстөрөгчийг жилд шингээх хэмжээ, Арктикийн бүсийн хөрсний нүүрстөрөгчийн ялгарлаас 2 дахин өндөр байх боломжтойг тогтоожээ.