Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-04-09
Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр ажиллаж байна

“Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлттэй зээл олгоно.

Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр ажиллаж байна. 

Эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар ноолуурын салбараас 71, ноосны салбараас 148, арьс ширний салбараас 96, нийт 315 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлжээ.

Хөрөнгө оруулалтын зээлд ноолуурын салбараас 64, ноосны салбараас 129, арьс ширний салбараас салбараас 69, нийт 262 аж ахуйн нэгж зээл авах хүсэлтээ ирүүлсэн байна. 

Монголбанкны 2025 оны гуравдугаар сарын 31-ний мэдээгээр ноолуур боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл олголт 31.6, ноос, хөөвөр боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 21.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 10.5, савхин гутал, савхи болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлийний үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл  нэг хувийн явцтай байгаа аж. 

Харин ноолуурын сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 8.7, ноос самнах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 3.8, ноос сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 7.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 5.5, савхин гутал хувцас болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлий үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 19.5 хувийн явцтай байгааг салбарын яамнаас мэдээллээ. 

2025 онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаад зээл олгож эхэлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ