Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2025-04-10
“Атрын IV аян”-ы хүрээнд 71235 га газрыг тариалангийн ангилалд шилжүүллээ

Монгол Улсын Засгийн газар “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор "Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлэхээр тусгасан.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хуралдаанаар Дархан-Уул, Дорнод, Дундговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудын нутаг дэвсгэр дэх нийт 71 235 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү атар газрыг тариаланд шилжүүлснээр газрын нэгдмэл сангийн бүртгэлтэй 1.2 сая га тариалангийн талбайн хэмжээг 1.27 сая га-д хүргэж, "Хүнсний хувьсгал", “Атрын IV аян”, "Шинэ хоршоо" хөдөлгөөн зэрэг төрөөс хэрэгжүүлж буй томоохон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих, орон нутагт шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ