Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2025-04-10
Нарны эрчим хүчээр үйлдвэрлэж буй цахилгааны хэмжээ 2 дахин нэмэгджээ

Дэлхий даяар эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт гарч байна. Тодруулбал, 2024 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний 40 гаруй хувь нь сэргээгдэх болон цэвэр эх үүсвэрээр үйлдвэрлэгджээ. 

Гэсэн хэдий ч цаг уурын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрсхүчлийн хий (CO₂)-ийн ялгаруулалт түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

Үүний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн халуун цаг агаар бөгөөд энэ нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, үүний улмаас уламжлалт түлш шатаадаг цахилгаан станцуудын хэрэглээ өссөнтэй холбоотой аж. 

Гэхдээ сайн мэдээ гэвэл нарны эрчим хүч хамгийн хурдтай өсч буй эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд сүүлийн 3 жилд үйлдвэрлэж буй цахилгааны хэмжээ хоёр дахин нэмэгджээ.

"Нарны эрчим хүч дэлхийн эрчим хүчний шилжилтийн хөдөлгүүр болсон"  гэж "Ember" байгууллагын захирал Фил Макдоналд онцолсон байна.

Европын Коперникусын цаг уурын албаны тайланд дурдсанаар 2025 оны гуравдугаар сар түүхэндээ хоёр дахь хамгийн халуун сар болжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ